From around the world
“ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/ By admin
Post by relatedRelated post
Хэрэглэгчийн жилийн хүрээнд МХЕГ-аас аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг 14 чиглэлээр нэвтрүүлсэн. Энэхүү ” Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг олон нийт, хэрэглэгчид, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд сурталчилах, таниулах зорилготой “Хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчилах өдөрлөг”-ийг аймгийн “Арцат богд трейд” худалдааны төвд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг таниулан, хэрэглэгч нь үүсч болох аливаа эрсдэлийг тооцон сонголтоо зөв хийх, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар зааварчилга, зөвлөмж өглөө. Түүнчлэн тус аймаг дахь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт батлагдсан “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг хүлээлгэн өгч хэрэглэгчийн хяналтыг төлөвшүүлэх ажилд хамтран ажиллахаар тогтлоо. Манай байгууллагын урилгаар хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт үйлчлүүлэгч, хэрэглэгч, бизнес эрхлэгчид, худалдаа, үйлчилгээ, эрхлэгчид эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрсдлийн удирдлагын баг.
About admin
-
-
-
/ By admin СЭРЭМЖЛҮҮЛЭГ
-
-
-
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Анхааруулаг
-
-
-
-
-
-
/ By admin Cэрэмжлүүлэг
-
-
-
/ By admin СЭРЭМЖЛҮҮЛЭГ
-
-
-
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Анхааруулаг
-
-
-
-
-
-
/ By admin Cэрэмжлүүлэг