From around the world
Анхааруулаг
/ By admin
Post by relatedRelated post
Ойн тухай хуулийн 38.5-д зааснаар их ургацын жил аль ч зориулалтаар, дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хуш модны самар түүж бэлтгэж болдог харин бага ургацын жил аль ч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг.
Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэх ёстой байдаг. Самрыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэний олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахиннэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Хуш модны самар түүж яваад өндөр модноос унаж амиа алдах, эсвэл бэртэж гэмтэх хэрэг гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд зургаан иргэн самар түүж яваад модноос унаж амиа алджээ. Иймээс иргэдэд амь насаа алдах, бэртэж гэмтэх хууль зөрчих үйлдээс урьдчилан сэргийлж самрын болц гүйцсэн үед зохих зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг анхааруулж байна.
About admin
-
-
-
/ By admin СЭРЭМЖЛҮҮЛЭГ
-
-
-
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Анхааруулаг
-
-
-
-
-
-
/ By admin Cэрэмжлүүлэг
-
-
-
/ By admin СЭРЭМЖЛҮҮЛЭГ
-
-
-
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Сэрэмжлүүлэг
-
/ By admin Анхааруулаг
-
-
-
-
-
-
/ By admin Cэрэмжлүүлэг