Thursday, 4/6/2020 | 2:18 UTC+0
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ

 


logoheadЭрхэм зорилго, чиг үүрэг

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго оршино.

Түүхэн тойм

Засгийн газрын 1996 оны 264 дүгээр тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын 1996 оны 363 дугаар захирамжаар  Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба, Санхүүгийн хяналт шалгалтын алба бий болгосон нь аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын үндэс суурь болсон юм. Улмаар Монгол улсын Засгийн газрын  2003 оны 07-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2003 оны 01-р сарын 22-ны өдрийн 12 тоот захирамжаар  Мэргэжлийн хяналтын алба, Санхүүгийн хяналт шалгалтын албыг нэгтгэн  Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг байгуулсан юм.

Өнөөдрийн байдлаар тус газар нь Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтэс, Байгаль орчин, Дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс,  Эрүүл мэнд, боловсрол,  хүнсний хяналтын хяналтын хэлтэс, Сорилтын нэгдсэн лаборатори гэсэн 4 бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус газраас хуулиар эрх олгогдсон байгууллагуудад ажиллаж байгаа улсын байцаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.